Эрэгтэй, эмэгтэйчүүд яагаад "араар тавьдаг" вэ
| Хэрэглэгч:
Танхил
| Нэмэгдсэн огноо: 2008-12-16 00:49:01 |
Засагдсан : |
Уншсан : 931 |
Энэ сэдэв насанд хүрсэн хүн бүрийн анхаарлыг төвд яахын аргагүй байдаг. Дээрх сэдвийг гарчиглан суугаа уншигч таны эргэн тойронд хэзээ нэгэн цагт “эрэгтэй, эмэгтэй хүмүүс яагаад бие биеэ араар тавьдаг” тухай яриаг ТА хөндлөнгөөс сонсон эсвэл өөрөө энэ ярианд оролцон сууснаа санаж байгаа бол бидний буланд анхаарлаа хандуулна уу?
Мэдээж нийгмийг бүрэлдүүдэгч хамгийн жижиг хэсэг бол “гэр бүл”. Гэр бүлийг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зохицолоон бие биедээ гэгээн сайхан бүхнийг амлан, итгэл найдвар, хайр дурлал, бие сэтгэлээ зориулдаг. “Үр хүүхэд, таатай амьдрах орчин”-энэ бол гэр бүлийн талаар бидний идеал. Тэгэхлээр сайн бүхнийг дагаж саар зүйл дагалдах нь энэ хорвоогийн жам. Гэхдээ мэдээж бүх гэр бүлд энэ үзэгдэл тохиолдохгүй байх л даа. Тэгвэл сэтгэл судлаачийн миний нүдээр…
Нийгмийн өмнө тулгамдсан макро, микро олон асуудал байгаа. Ялангуяа микро асуудлыг орхигдуулан макрог чухалчилах нь ёс суртахуун гэдэг чухал элементийг гээгээд байгаа юм шиг байдаг. Ер нь тийм туршлага бусад улс, үндэстний хувьд ч гэсэн тодорхой харагддаг. Гэр бүлийн салалт, нууц амраг, өнчин хүүхэд энэ бол яахын аргагүй нийгнэм-сэтгэл зүйн асуудал. Үүнийг сэтгэл зүйн талаас дүгнэн үзвэл
1. Бие биенийгээ сайн танин мэдэж, сайн болон сул, дутагдалтай талаа мэдэлцээгүйгээс
2. Хэт сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргаж гэрлэснээс, гэр бүл болсноос
3. Хэн нэгнийхээ доторх хүнийг олж хараагүй, түүнийг ойлгохыг хүсээгүйгээс
4. Харилцаа өөрчлөгдөж нэгэн хэвийн, уйтгалтай болсноос
5. Орчны нөлөөлөл, найз нөхдийн хүрээлэл тэдний үзэл бодол, хандлага
6. Сексийн харилцаанд үл тохирох, дур хүсэл буурах
7. Нэгэндээ сэтгэл ханамжгүй, сонирхол буурснаас гэх мэт олон шалтгаан байгаа гэхдээ хамгийн гол нь нэгнийхээ сэтгэл зүй, сонирхол, үзэл баримтлал, ертөнцийг үзэл үзэл, үнэт зүйл, итгэл үнэмштл, зорилго зэргийг танин мэдээгүйгээс, эсвэл эдгээр нь өөр хоорондоо нийцээгүйгээс хамааран “араар тавих” хүсэл төрнө.
Энэ байдал хэт нийгмийг хамарсан хавтгайрсан шинжтэй болох юм бол “гаж үзэгдэл” болох магадлал байгаа гэхэд хилсдэхгүй. Ер нь насны хувьд 25 настай эмэгтэй гэр бүлтэй өөрөөсөө 2 дахин ах хүнтэй найзлах, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх гэх мэт бидний урьд нь сонсоод цочирдог байсан тэр зүйл одоо бол бидэнд хэвийн юм шиг санагдаж эхэлж байгаа. Энэ бол нийгмийн амьдралд ар араасаа сөрөг үр дагаваруудыг авчирах нэгэн учиг ч байхыг үгүйсгэхгүй.
Энэ хүмүүсийг 100 хувь буруутгаж болохгүй гэж хэн нэгэн хэлэх байх, гэвч үүний цаана гэр бүлийн нандин харилцаа, үр хүүхэд гэсэн үнэт зүйл ямагт байдаг гэдгийг гэр бүлийн гишүүд мартахгүй байгаасай гэж хэлмээр байна.
Араар тавих явдлыг хүйсийн хувьд харьцуулан авч үзэхэд төвөгтэй . Тиймээс зөвхөн эрчүүд буруутай, зөвхөн эмэгтэйчүүд эхэлдэг гэх хандлага байдаг нь хүмүүсийн үзэл бодолтой хамаатай. Дэлхий дахины хувьд сэтгэл судлаачидад хандаж байгаа асуудлын 80 орчим хувийг гэр бүлийн асуудал эзэлдэг бол манай төвийн хувьд ч гэсэн гэр бүлийн асуудлаар зөвлөгөө авч байгаа хүмүүс ихэнх хувийг эзэлдэг. Үүнийг цаана бидний өнөөдрийн ярилцаж буй сэдэв хөндөгдөж “бие биедээ итгэл алдарсан” гэх тодотголтой асуудлууд урган гарч байна.
Өнөөдөр олж авч байгаа мэдээллийн ихэнх хувийг хүрээлэн буй орчин, харилцааныхаа явцад олж авч, сонсож мэдэрч түүнд ухамсартай болон ухамсаргүйгээр ханддаг. Тухайлбал: “эрэгтэй хүн болгон эхнэрээ араар тавих сонирхолтой байдаг” гэсэн мэдээлэл, яриаг өөртөө өөрийн мэдэлгүй кодлон суулгаж орхидог. Үүнд найз нөхөд, харилцаж байгаа хүмүүс бараг 75 хувиар нөлөөлдөг. Ингээд л мэдээллээс үүдэлтэй хэрүүл, маргаан зөрчилдөөн ихэнхи гэр бүлүүдэд тохиолддог. Харин эрэгтэй хүмүүсийн хувьд “эмэгтэйчүүд энгэр султай” гэсэн мэдээлэлийг нэг нэгэндээ дамжуулсан бол эхнэрээ ч мөн энэ төсөөллөөр харах өнцөг нэмэгддэг. Тийм учраас мэдээллээс үүдэлтэй бидний тархинд дамжигдсан сөрөг мэдээлийг “сайн шүүлтүүрээр” шүүхийг хичээгээрэй. Энэ зөв хандлагыг та хаанаас би болгох вэ гэж бодож байгаа бол ханьдаа итгэ, өөрийн буруу хандлагаа өөрчил, бусад хүмүүст ч гэсэн.
Гэр бүлийн ариун нандин харилцаа таны хань, үр хүүхдээс гадна хамгийн гол нь таны хандлага гэр бүлдээ тавьж буй анхаарал халамжаас эхлэнэ гэдгийг дахин хэлмээр байна. Хүний амьдралын гол утга учир ГЭР БҮЛ. Сайхан гэр бүлтэй хүн юунд ч итгэл төгс байдаг. Амжилттай яваа таны ард хөшигний цаана нуугдан зогсоо хэн нэгэн бус маш том нөмөр нөөлөг болсон таны гэр бүл байгаа гэдгийг эрхэм та өөрийн саруул ухаандаа тунгаан болгооно уу.  Хэрэглэгч: 0 Бүртгүүлсэн: 0 Нэмэгдсэн огноо: 2010-07-23 10:24:01
| No. 1. |
|
 Хэрэглэгч: 0 Бүртгүүлсэн: 0 Нэмэгдсэн огноо: 2010-07-23 05:03:23
| No. 2. |
|
 Хэрэглэгч: 0 Бүртгүүлсэн: 0 Нэмэгдсэн огноо: 2010-07-22 01:57:36
| No. 3. |
|
 Хэрэглэгч: 0 Бүртгүүлсэн: 0 Нэмэгдсэн огноо: 2010-07-21 00:39:31
| No. 4. |
|
 Хэрэглэгч: 0 Бүртгүүлсэн: 0 Нэмэгдсэн огноо: 2010-07-15 17:53:49
| No. 5. |
|
 Хэрэглэгч: 0 Бүртгүүлсэн: 0 Нэмэгдсэн огноо: 2010-07-14 04:00:56
| No. 6. |
|
 Хэрэглэгч: 0 Бүртгүүлсэн: 0 Нэмэгдсэн огноо: 2010-06-29 12:35:50
| No. 7.bbdDiW llmlqjoukxde, [url=http://ubflztoxvsaw.com/]ubflztoxvsaw[/url], [link=http://faqafcjecdeb.com/]faqafcjecdeb[/link], http://thszrxmsucdu.com/ |
|
 Хэрэглэгч: enxbat И-мэйл: mr.enxbat at yahoo.com Бүртгүүлсэн: 2009-03-17 Нэмэгдсэн огноо: 2009-03-23 11:14:45
| No. 8. http://a3xvv.com/photo_a3aa/main.php
|
| |