Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
Азхvv Галлерей

 Линк Баннерын зай

 Зай Линк Баннер

Ажлын зар
Хужаа санаа Ц.Ганцоож
Хэрэглэгч: *** Азхvv *** | Нэмэгдсэн огноо: 2010-02-09 02:07:58 | Засагдсан : 2 | Уншсан : 376

Монгол улсынхаа дархан хилийг соргогоор сахин хамгаалах үүрэгтэй хилийн цэрэг торгон шугамын цаахна амьдардаг хужаа охинд сэтгэл алдан дурлачихаад нус нулимстайгаа холилдон алийгаа алдаж байгаа тухай манай нэгэн нэртэй поп дуучин клип хийлгэснийг хятадууд ихэд шимтэн сонирхож, хоёр орны урлагийн салбарт гарсан томоохон амжилт хэмээн өндрөөр үнэлсэн тухай сонсоогүй хүн ховор байх.

Тэгвэл сүүлийн үед хилийн цэргийн салбар маань урд хөршийнхөнтэй гүн зузаан хэлхээ холбоог тун сайн тогтоож байх шиг санагдана.

Манай улс 1963 онд Хятад улстай хамтран хилийн шугамаа тогтоож түүнээс хойш энэ цагийг хүртэл хоёр орны хүлээн зөвшөөрсөн бүсээс дотогшоо аль алиных нь хилийн багана байх ёсгүй хэмээн хуульчилж дархалсан билээ.

Тухайн үед Жоу Эньлай, Ж.Самбуу хоёр бараг л харандаа бариад газрын зураг дээрх см бүрийгнарийн тооцож гаргасан дархан хилийн шугам таван жилийн дараа гэхэд маш их өөрчлөгдөж хятадууд манай газар нутгаас бага багаар хумслан хулгайлж эхэлснийг ахмад дайчид харамсан ярьдаг юм.

Жишээ нь 1963 оны хэлэлцээрээр Хятад-Монголын хилийг тогтоосон шугамаар бол Хятадын хилийн тэмдэгтХалх голынЖимст хэмээх салаа тохойноос 500 метр зайтай байсан атал өнөөдөр голынхоо баруун эрэгт гарчихсан Халх голын нэгэн хэсэг нь Хятадын нутагт орчихсон байдаг аж. Энэ мэтчилэн алд ахиж, дэлэм ухрахын үлгэрээр 1963 оноос хойш хятадууд Монгол орны газар нутгаас 200 км газар хумсалж чадсан гэдгийг нэгэн геологич залуу нотлох баримттай нь бариад явж байсан удаа ч бий.

Тэгвэл өнөөдөр 1963 оны гэрээг зөрчин БНХАУ-ын хилийн тэмдэгт бүр Монгол улсын нийслэл хотын төвд хил хамгаалах ерөнхий газрын хашаан дотор орж ирээд данхайтал босчихсон байна гэвэл та үнэмших үү. Хилийн цэргийнхэн уг баганыг дурсгалын шинжчанартай зүйлхэмээнтайлбарлаж байна гэсэн.

1963 оны хоёр улсын хилийг тогтоосны дурсгалд зориулж босгосон багана юм уу гэвэл тийм биш. 2002 он гэсэн бичиг баганан дээр байгааг үзэхэд саяхан дурсгаж авсан Хятадын хилийн тэмдэгт бололтой.

Харин уг баганан дээрх дугаар нь 815 гэсэн тоотой байгаа нь бүр ч сэжиглүүштэй. Учир нь Хятадууд 8-р сарын 15-нд монголчуудын эсрэг “Улаан алчууртны” бослогыг эхлүүлсэн “Еэвэн сарын баяр”-аа өнөөдөр хүртэл тэмдэглэдэг билээ. Монголчуудыг бүгдийг нь алъя гэсэн бичиг еэвэн дотор хийж тараагаад босч байсан өдрийнхөө тоотой баганыг хилийн цэргийн хашаан дотор зоож орхисон нь магадгүй хужаа нарын Фэнг Шүтэй холбоотой далдын зан үйл юм бил үү гэсэн сэтгэгдэл эрхгүй төрнө.

Түүнээс гадна өнгөрсөн зуны наадмын үеэр Монгол улсын маань төрийн далбааны соёмбо үсгийг зориуд өөрчилж галын оронд зургаан дэлбээтэй бадамлянхуа цэцэг дээр нь таван хошуу зурсан тугийг Монгол дахь хужаа нар зориуд үйлдэн тараасныг манай нэртэй баячууд хүртэл мэдэхгүй машин дээрээ хатгачихсан давхиж явсан байгаа юм.

Газар нутгийг маань зөөлөн аргаар эрхэндээ оруулах гэсэн дотор иргэдийн үйл ажиллагаа ийнхүү улам бүр нарийсан чангарч,монголчуудыг хядсан өдрийнхөө тоогоор билэгдсэн хилийн тоот багана хийгээд Монгол улсын хил хамгаалдаг ерөнхий газрын нь хашаан дотор хүндэтгэлтэй нь аргагүй зоочихсон байгаа нь хужаа нарын тоог цөөлөн хөөж гаргах үйл ажиллагааг төр засгаас зохион байгуулах цаг нь болсон юм биш үү гэж бодоход хүргэж байна. Оросын нийслэл Москвад хил хамгаалдаг газрын нь хашаан дотор Хятадын хилийн тэмдэгт дурсгал маягтай боссон бол захын жаал хуга цохиод хаячих байсан байх даа.

Хуудас:

Хэрэглэгч: 0
Бүртгүүлсэн: 0
Нэмэгдсэн огноо: 2010-07-23 02:02:02
No. 1.

Хэрэглэгч: 0
Бүртгүүлсэн: 0
Нэмэгдсэн огноо: 2010-07-22 15:33:20
No. 2.

Хэрэглэгч: 0
Бүртгүүлсэн: 0
Нэмэгдсэн огноо: 2010-07-21 11:57:17
No. 3.

Хэрэглэгч: 0
Бүртгүүлсэн: 0
Нэмэгдсэн огноо: 2010-07-21 03:51:42
No. 4.

Хэрэглэгч: 0
Бүртгүүлсэн: 0
Нэмэгдсэн огноо: 2010-07-15 15:26:40
No. 5.

Хэрэглэгч: 0
Бүртгүүлсэн: 0
Нэмэгдсэн огноо: 2010-06-29 01:33:45
No. 6.

gmoY08 lbiuquujapfx, [url=http://vrrpgptugrlo.com/]vrrpgptugrlo[/url], [link=http://sohoxwxgztgg.com/]sohoxwxgztgg[/link], http://oeucohdugqtj.com/

Хэрэглэгч: _ Мэргэн _
И-мэйл: mergen63 at yahoo.com
Бүртгүүлсэн: 2007-02-13
Нэмэгдсэн огноо: 2010-02-09 21:21:46
No. 7.

Санаандгүй нэтээр хэсэж яваад хятадын элчин сайдын нэгэн сайтад ерөнхий сайд С.Баяр,Энхбoлд нар хятадуудтай авхуулсан зурагнуудыг олж үзлээ
.Тэрхүү зурагнуудын тайлбар нийтлэлийг гооглэ орчуулагчыг ашиглан уншваас улаан цайм Монгол улсын ерөнхий сайд С.Баярын нэрийг Сайнбайр гэж бичжээ.Хятадын си чаун мужид болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хятад хүүхдүүдийг Монголдоо авчирсан юм байх.Тэгээд их баясгалантай зурагаа татуулсан харагдана.Хятадад яахав нэг удаа газар хөдлөө биз.Монголд маань өдөр бүр гамшгийн байдалтай байгааг ерөнхий сайд маань эрүүл нүдээр олж харж Монгол хүүхдүүдтэйгээ ингэж зургаа татуулбал ядаж л нэрийг нь Санжийн Баяр гээд бүтнээр нь зөв бичнэ байх.
Хужаа нарт долигнож доромжлуулж байхаар Монголын ард түмэндээ чин сэтгэлээ зориулаасай билээ.Архидалт, гэмт хэрэг, осол аваар, байгалийн гамшигт өдөр бүр нэрвэгдэж байгаа Монгол түмнээ хайрлаасай билээ

Хэрэглэгч: Эрка
И-мэйл: erka_67 at yahoo.com
Бүртгүүлсэн: 2007-03-01
Нэмэгдсэн огноо: 2010-02-09 08:56:10
No. 8.

Энд дуугарах хүн алга аа
Эх орон маань өнгөрч байгаа юм байна
Та бичлэг оруулахын тулд бүртгүүлсэн хэрэглэгч байх ёстой.
Энд дарж бүртгүүлнэ үү.
Хэрэглэгчийн хэсэг
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
 
Шинэ гишүүд
Форум
Азхүү портал
Хайрын гал
Ажлын зар
Сумо бөх
Яруу найраг шvлэг
Клип Видео
Аялал жуулчлал
Оюутан
Эрэл сурал
Санаа оноо
Азтай учрал
Бүсгүйчүүд
Залуучууд
Эрүүл мэнд
Хоолны жор
Танин мэдэхүй
Галлерей
Microsoft-ийн программууд
Flash, HTML
Програм хичээл
Программын хэл
Спорт
 
 

by: miniCMS™ v1.0