Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
Азхvv Галлерей

 Линк Баннерын зай

 Зай Линк Баннер

Танин мэдэхүй
Энерги.
Хэрэглэгч: Эрка | Нэмэгдсэн огноо: 2010-05-05 12:24:40 | Засагдсан : 4 | Уншсан : 729
Энерги.
Энэ бол хүч чадал гэсэн үг.
“Энэ бол анхилуун цэцэгсийн vнэртэй адилхан.
Цэцгийн vнэр маш нарийн бvгдийг нэвтлэн орших орчны эфирт шингээд, тэр vнэрийг хvн агаараар дамжуулаад уушгиараа биедээ шингээж авдаг.
Тэгээд vйлчлэл нь биенд илэрч эхэлдэг” гэж энергийн талаар тайлбарлажээ.
Сэтгэхvйн энерги vнэхээр цэцэгсийн анхилуун vнэртэй адилхан байдаг юм байна.
Санаа сэтгэлээр унах, стрeсс ядаргаанд орох, өвдөх, хиймор сүлд нь доройтож, ажил төрөл нь
бүтэлгүй болох нь муу энерги хуримтлуулагдсанаас болдог байна.
Иймээс өөрийн энергийг байнга ихэсгэж амьдралдаа хүч чадалтай байх хэрэгтэй ажээ.
Хүний биеийн эргэн тойронд цахилгаан соронзон долгион хүрээлж байдаг.
Yүнийг амин цэнэг буюу био энерги гэж шинжлэх ухаанд нэрлэж ирсэн.
Хүнд био энергийн үндсэн долоо, туслах 12 гээд нийт 19 төв байдаг байна.
Хүн энэ төвүүдийнхээ тусламжаар энерги авч, өөрийгөө цэнэглэдэг.
Залуу насанд хүний био энерги нягт, хүчтэй байдаг бол хөгшрөх тусам гаднаас бохир муу  энерги авахдаа илүү болдог ажээ.
Энергээ Яагаад алддаг вэ?
Хүн ямар ч нөхцөлд гэнэтийн санамсаргүй гэсэн хоёр  довтолгоонд ордог байна.
Санамсаргүй байдал нь хэн нэгэн хүн таагүй үг хэлэх, ямар нэгэн зүйл тохиолдох /халтирч ойчих, толгой дээр тоосго унах/ үед хүн энергиэ алдаж тайван биш, сэтгэлийн хөдөлгөөнтэй, түгшсэн, өвдсөн айсан байдалд ордог аж.
Санаатайд нь хүчээр хүнийг эрхшээлдээ оруулахад, мөн албан ёсоор зарим зүйлийг хийлгэх зэрэгт энерги алддаг байна.
Энергиэ алдсанаар уур уцаартай, ядарсан, таагүй болдог.
Хэдийгээр энэ үед хүн өөрийгөө соронзон долгионы хүчээр мэдэрдэг энэ байдлаас гарах арга замыг олж чаддаггүй байна.
Энергийг нөхөж болдог:
Хүн хэрэгцээт энергийнхээ 20-25 хувийг хоол унд ,нойрноос авдаг бол үлдсэн хувийг газар, сансар огторгуй, ус, гал, салхинаас авдаг байна.
Ингэснээрээ алдсан энергиэ нөхөж, эрүүл, эрч хүчтэй, бусдын дайралтад өртөлгүй бат зогсож чаддаг аж.
Газраас энерги авах: Нүцгэн нуруугаараа газар хэвтэж, гүнзгий амьсгаа авах, мөн хөл нүцгэн 5-10 минут зогсох.
Уснаас энерги авах: Голын усанд цээжээ далд ортол зогсч, гэдсээрээ гүн амьсгал авах, энэ үед усны урсгалыг мэдэрч 7-10 минут болдог байна.
Галаас энерги авах: Гал, эсвэл нар уруу удаан харж зогсох. Энэ үед гэдсээрээ амьсгаа авч гал, нарны туяаг мэдрэх хэрэгтэй.
Салхинаас энерги авах: 2-3 м/с салхитай +7 градуст салхи уруу харж зогсох. Энэ үед амьсгал авч цээжиндээ  салхины хүчийг мэдрэх хэрэгтэй. Энэ нь 10-15 минут үргэлжилдэг байна.
Сансар огторгуйгаас энерги авах: Од уруу харж зогсоод түүнийг залгиж байгаа мэт бодох хэрэгтэй.
Энэ үед гүн амьсгаа авч 10-15 минут болно.
Хэрвээ та өөрийнхөө энергийг бүрэн цэнэглэчихлээ гэж бодвол, “миний биеэр энерги дүүрэн байна, би муу энергиэс өөрийгөө хамгаалж чадна” хэмээн сэтгэлдээ олон дахин хэлж баталгаажуулан өөртөө итгэх  итгэлийг өгөх хэрэгтэй ажээ.
Мөн эр, эм хүмүүс бэлгийн ажил хийх буюу дур тавих үед маш их энергийг хуримтлуулж авдаг байна.
Энэ үед энергийн бүх төвүүд нээгдэж, тухайн хүн өөрийн бодол санаагаа төвлөрүүлж чадвал тэр хэмжээгээр  энерги авах боломжтой ажээ.
Бохирдсон энергиэ цэвэрлэж эмчлээд үз: Бохирдсон энергийг сард нэг удаа цэвэрлэх зайлшгүй шаардлагатай ажээ. Yүнд энергийн төвүүд тусалдаг байна.
Хүн муу энергиэ цэвэрлэхгүй удвал өөрийгөө жолоодох чадвараа бага багаар алдна.
Иймээс энергиэ цэвэрлэж, эрүүл саруул, эрх чөлөөтэй ,өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
Хүний энергийн үндсэн долоон төв нь толгойн орой, гуравдагч нүд буюу хөмсөгний голд, хоолойд, зүрхний
төв хэсэгт, мөгөөрсний төвд, хүйсэн дээр, давсагны доод талд, ахар сүүлэнд байрладаг байна.
Төв цэгүүдийн орчимд лаа асаан барьж, нар зөв эргүүлж энергиэ бохирдсон эсэхийг шалгаж болно.
 
Хэрвээ лаанаас тортог гарах, чихран дуугарч байвал танд бохир энерги шингэж гэж ойлгож болно.
Давсаг, хүйс орчмын энергийг цэвэрлэхдээ, далайн давстай усанд бэлхүүс хүртлээ 10-15 минут зогсдог байна.
Зүрхний төвийг бохирдлоос хамгаалахын тулд хүнийг хайрлах хэрэгтэй аж.
Хоолойн хэсгийг цэвэрлэхэд тэнгэр харж гүн амьсгаа авдаг.
Хөмсөгний гол гуравдагч нүдний биоэнергийн төвийг гал уруу удаан хандуулж, бохирдлыг цэвэрлэж болдог.
Мөн үүнээс гадна муу санаатай, хэл ам хийдэг, хүнээс ямар нэгэн хэмжээгээр холбогдож байдаг далд утсыг олж таслах нь чухал /дайтах аргаар бус эв зүйг олох аргаар/ . Ингэснээр та бусдаас ирэх бохир, муу энергийг өөрөөсөө цэвэрлэж чадна.
Энергийг хамгаалах хэрэгсэл: Энергийг юугаар ч хамгаалж болдог байна.
Төрөл бүрийн эрдэнийн чулуу, бурхан номын сахиус гээд хүн өөрөө итгэж, даатгаж чадвал хүзүүнд зүүсэн нохойны шүд ч өнгө орж гялалздаг байна.
Иймээс сэтгэлийг тань дагаад тухайн эд зүйл таныг муу бүхнээс хамгаалах энерги болдог.
Гадны энергиэс гэр орноо хамгаал: Танайд зочин ирсний дараа хэрүүл, маргаан гарах үед ямар нэгэн таагүй байдал мэдрэгдвэл гэр орноо даруйхан цэвэрлэх шаардлагатай ажээ.
Шинэ сар эхэлсний дараа буюу 9, 15, 23, 29-ны өдрүүдэд үүдээ онгойлгож, муу явдлын энергийг гаргажболдог байна.
Энэ үед лаа асаах, мөчир шатаах, утаа гаргах зэргээр өөрийнхөө итгэл үнэмшлээр цэвэрлэдэг.
“Би”-гээс энерги авч болно: Ямар ч үг хүчтэй байж, тухайн нөхцөлд гайхамшигтай нөлөөлдөг байна.
Тиймээс “Би” гэдэг үгийг сэтгэлээсээ хэлж, бас хүлээж авах ёстой. Зарим үед “Би” гэж хашгирч, орилж
байх нь өөрийгөө илүү мэдэрч, өөртөө энерги өгөхөд тусалдаг байна. Та чангаар “Би” гэж хашгираад
үзээрэй. Энэ үед таны хоолой бүдүүн чадалтай, итгэлтэй байх ёстой ажээ.
Хуудас:
Та бичлэг оруулахын тулд бүртгүүлсэн хэрэглэгч байх ёстой.
Энд дарж бүртгүүлнэ үү.
Хэрэглэгчийн хэсэг
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
 
Шинэ гишүүд
Форум
Азхүү портал
Хайрын гал
Ажлын зар
Сумо бөх
Яруу найраг шvлэг
Клип Видео
Аялал жуулчлал
Оюутан
Эрэл сурал
Санаа оноо
Азтай учрал
Бүсгүйчүүд
Залуучууд
Эрүүл мэнд
Хоолны жор
Танин мэдэхүй
Галлерей
Web site Internet
Flash, HTML
Програм хичээл
Программын хэл
Автомашин
Байр өрөө газар
Зарна
 
 

by: miniCMS™ v1.0