|
Ээж хад
| Хэрэглэгч:
eenee
| Нэмэгдсэн огноо: 2010-05-22 13:15:40 |
Засагдсан : 5 |
Уншсан : 2459 |
Ээж хад уруу Улаанбаатараас Төв аймаг хүртэл 40 км
Төв аймагаас Ээж хад хүртэл 48 км ойролцоогоор нийтдээ 88,5 км
Цас бороотой үед явахад төвөгтэй
Та урьд нь яваад замаа мэддэг бол энэ багцааны яваад л очно доо
Өнгөрсөн жил очсон гадуур нь хашаа бариад тойруулаад машин оруулахгүй гэж тор татсан байсан
Харин урьд нь айл байдаггүй байсан нилээд гэр ТҮЦ мөнгө хураадаг хүмүүс нилээн болжээ
Тор татсан хаалгаар нь машинтайгаа орох гэтэл 1 авгай машинаас 1000 төгрөг авна гэнэ
Гайхаад юун 1000 төгрөг гэтэл
Хураамж авдаг болсон
Уур хүрээд бичиг баримтыг чинь үзье гэтэл цаашаа яваад өглөө
Амралтийн өдөр очсон болохоор хүн их байлаа аа
Ажаад байхад зорьж очихоосоо илүү тэнд орогнож олз хайдаг архи уудаг хүн нилээн их харагдана
Ээж хаданд хашаа тойруулж босгосон хэрнээ орчин нь ямар их бохирдоо вэ
Нил хог
Хир даахь болсон хүмүүс их харагдана
Ойрын жилүүдэд монголд хаа сайгүй гандуу хуурай Туул голын эрэг Ээж хадны ойр орчим хогийн ургамал шарилж их ургажээ
Хүслээ хэлсэн хүмүүс “ээж”-ийн өмнөх ширээнд идээ засаад хойморт байгаа шилэн хоргон дотор зул өргөнө.
Дараа нь гэрийн хана руу архи цацах нь цацаж гэр тойруулан сүү, будаа өргөөд ёслол өндөрлөв. Ээж хаданд ирэхдээ ёс юм шиг архи авчирна.
Монголчууд хэзээ ээждээ архи барин золгож байлаа. Хүмүүсийн авчирсан архийг 1 эмэгтэй ханаар нэг цацаж байна.
Архи ууж согтох нь бүү хэл үнэртүүлээд ижийдээ золгохыг цээрлэдэг монгол ёс энд мөн л алдагджээ.
Хаа сайгүй л согтуурч хөлчүүрхсэн хүмүүс. Хүмүүс гэрээс гараад сүү, будаагаа гэр үрүү өргөнө.
Уг нь монголчууд цай, сүүнийхээ дээжийг гэр рүүгээ биш дөрвөн зүг, найман зовхист, алтан нар, алаг дэлхийдээ, төрийн сүлдэндээ залбиран өргөдөг .
Өргөсөн сүү нь гашлан, өмхийрч архины үнэртэй холилдон эвгүй үнэр ханхлана.
Ээж хадны орчмоос эвгүй үнэр ханхалж тэнд харах шүтэх зүйл харагдахгүй болж.
Шүтээний газар гэдэг хамгийн ариун нандин, цэвэр цэмцгэр газар байх ёстой.
Манайхан шүтээн, хог хоёроо хольчихоод дунд нь бас ямаа тарваганы хорхог хийж орлого олдог бололтой.
Арчаа муутайхан айлд орсон юм шиг энд тэндгүй хөглөрсөн хог, новш.
Уур ч хүрэх шиг.
Хол ойроос сонирхон ирэх хүмүүс яах вэ.
Угаасаа л энэ газрын үүх түүх, утга учрыг сайн мэдэхгүй.
Мэдэхгүй юм чинь хайрлахгүй, хамгаалахгүй байх нь аргагүй.
Хажуугаар нь эн хэдэн гэрүүд ажилгүй амьдрал хайж ээжийг бараадаж хүний хөлийн газар олз хайж буусан болов уу гэж бодогдов
Нутаг усныхан нь энэ сайхан дурсгал, шүтээнээ яагаад хөсөр хайрладаггүй юм бол.
Хог новшинд дарагдан, өмхий үнэр дунд байгаа Ээж хад “уйлж” байх шиг .
Шүтвэл шүтсэн шиг шүтэж, сүсэглэвэл сүсэглэсэн шиг сүсэглээд чадахгүй бол мөрөөрөө байсан нь дээр биш үү.
Ижий хайр элбэрлээ харамгүй өгдөг шигээ авч бас чадна.
Гадаадын жуулчин энд олон иржээ.
Хог новшиндоо дарагдан, өмхий ханхалсан, үзэж харах юмгүй энэ газарт цаг заваа гарздан ирсэн тэдний өмнөөс харамсаж, санаа зовж байв.
Үнэхээр энд дээл нөмөрсөн хадганд боолттой ээж хаднаас өөр үзэх юм юу ч алга.
Олны хөл тасардаггүй энэ газрыг аятайхан тохижуулдаггүй гэхэд цэвэр байлгах л чухал санагдана.
Ембүү хад
Хүмүүс мөнгө ашиг орлого хайрладаг хад хэмээн 5 10 20 50-тын дэвсгэрт үрж
түрийвчиндээ
хадгалдаг
Ээж хаднаас зүүн хойшоо 2 км газар аль талаасаа очиход зам нь хад чулуу их
машинд халгаатай
Энэ хад Ээж хадаас баруун тийш 1 км орчим газар байдаг
Юндэн Гөөгөө гэх
Идээ будаа элбэг
Яааг ямар учиртайг нь сайн мэдэхгүй
Хайртай хосууд
Хань ижил хайсан хүмүүс очдог байх
Бидний замд энэ 2 тогоруу таарлаа
 Хэрэглэгч: Сарнай И-мэйл: sarnai_71 at yahoo.com Бүртгүүлсэн: 2007-02-13 Нэмэгдсэн огноо: 2011-09-12 23:21:09
| No. 1. Ээж хад
Хаа холоос олон зорьж очдог
Хашаа тор татчихсан
Хогондоо даруулаад хөсрийн хог хийссэн
хүн харахад хэцүү болжээ
Эзэн нь юм уу
Эдлэн нь юм уу
хар царайтай авгай загнах нь ээ
Оруулахгүй ч гэх шиг
|
|
 Хэрэглэгч: Цэлмэг И-мэйл: cvxbaatar at yahoo.com Бүртгүүлсэн: 2007-02-13 Нэмэгдсэн огноо: 2010-11-12 07:24:39
| No. 2.
|
|
 Хэрэглэгч: Жаранбаяр И-мэйл: jaranbayar at yahoo.com Бүртгүүлсэн: 2009-06-30 Нэмэгдсэн огноо: 2010-07-17 09:17:36
| No. 3. Улаанбаатараас Ээж хад ороод ирэхэд 170 км болж байна
Ээж хадныхаа баруун талаас нь очиход арай дөт байх
Харин Өгөөмөр Уул нэртэй малын бэлчээрийн том хашаа барьчихсан байна
Энэ хаалгаар ороод ойролцоогоор 1 км яваад зүүн гар тал уруугаа дээш өгсөж даваад зүүн гараа барьж яваад орчихдог юм билээ
Энэ жилийн хувьд ногоо гарсан ч их гандуу байна лээ
Харин Ээж хадныхаа зүүн хойд талаасаа очихоор бартаа чулуу дов жалга ихтэй машинд халгаатай
Тэгээд ч 10 аад км илүү явна
Эрт очиход цоожтой байвал ард дээр нь байгаа шавар байшингаас түлхүүрийг аваад орж болж байна
|
|
 Хэрэглэгч: kt И-мэйл: b.xaluyn at yahoo.com Бүртгүүлсэн: 2010-02-25 Нэмэгдсэн огноо: 2010-07-11 18:05:19
| No. 4. Ээж хад 86 км болж байна
Өглөө 5.40 цагт очиход цоожилчихжээ
|
| |
|
|
| |
|
Шинэ гишүүд
|
Форум |
|
 |
|
| |
|