Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
 
Азхvv Галлерей

 Линк Баннерын зай

 Зай Линк Баннер

Яруу найраг шvлэг
Р.Чойном - Зүрх минь
Хэрэглэгч: a3 | Нэмэгдсэн огноо: 2010-07-16 11:26:41 | Засагдсан : | Уншсан : 33

Зүдрэл догдлолын хэмжүүр
Зүрх минь чи уучлаарай
Зүйтэй амьдралын
зүйгүй өдрүүдэд би чамайг
Зүгээр нэг ч байлгасангүй уучлаарай
Өнөөдөр чи эмнэлгийн үүдэнд
Өвчтөний бүртгэлд нэр бичүүлж
Харь хийцийн цахилгаан багажийн
Хариу хүлээж суух чинь аргагүй ээ
Үүлэн чөлөөний нар шиг амьдралд
Үздэгээ чи үзлээ ядарлаа
Үй олон учрал тохиол цүнхэнд
Үхчихээгүй чинь их юм.
Газрын өөд өгссөн хүний зүрх нь ядардаг бол
Ганц олдсон нас минь тэр чигээрээ өгсөлт байсан юм чинь
Яруу найргийн дуут өндөр өөд бүх насаар авирсаар
Ядрах чинь түмэн зөв миний зүрх.
Аюулт дайнд орсон хүний
Атгасан зүрх нь зовдог бол
Амьдрал минь бүхлээрээ тулалдаан байлаа
Алаг зүрх минь зовох нь зөвөө.
Илэрхий магтаалд хүний зүрх хөөрч зовдог бол
Ид насны минь гучин гурван хавар тэр чигээрээ
Иж бүрэн магтаал,алга ташилт, цайллага байсан юм чинь
Ингэж ядрах нь миний зүрхний түмэн зөв.
Байлдааны сум бөмбөгөн дээр
Балталзаж айсаар хүний зүрх өвчилдөг бол
Үзэл суртлын бөмбөгөөр өдий их бөмбөгдүүлсэн миний зүрх
Үхчихээгүйнь их юм өвчлөх бага хэрэг.
Зүрх догдлолын хэмжүүр Зүрх минь чи уучлаарай
Зүйтэй амьдралын зүйгүй өдрүүдэд би чамайг
Зүүгээр хатгуулж явсангүйг минь уучлаарай.
Янаглах эрхийн үнэмлэх
Ямар ч хүний урд байдаг гэвч
Миний зүрхийг хайрлаж даахгүй
Хүний хүүхэнд өгч байгаагүйг минь уучлаарай.
Дайсагнаж өгсөн хүндэлж барьсан
Дарсны амт адилхан боловч
Хуурмаг гараас бялдуучлалын дарсыг
Хувь илүү хүртсэнийг минь уучлаарай.
Зүрх минь чамайгаан би нэг ч жаргаасангүй
Зүрх минь чи намайг нэг ч зовоосонгүй
Хорвоогийн үнэнд аргагүй гүйцэгдлээ
Хоёул эмнэлгийн хаалга татья даа.

Хуудас:
Та бичлэг оруулахын тулд бүртгүүлсэн хэрэглэгч байх ёстой.
Энд дарж бүртгүүлнэ үү.
Хэрэглэгчийн хэсэг
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
 
Шинэ гишүүд
Форум
Азхүү портал
Хайрын гал
Ажлын зар
Сумо бөх
Яруу найраг шvлэг
Клип Видео
Аялал жуулчлал
Оюутан
Эрэл сурал
Санаа оноо
Азтай учрал
Бүсгүйчүүд
Залуучууд
Эрүүл мэнд
Хоолны жор
Танин мэдэхүй
Галлерей
Microsoft-ийн программууд
Flash, HTML
Програм хичээл
Программын хэл
Спорт
 
 

by: miniCMS™ v1.0